Гомдол
Орхон аймгийн төрийн албан хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа

Орхон аймгийн төрийн албан хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа

2025.10.07 54
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй өдөр арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын 50 гаруй алба хаагчдыг Хүний эрх ба цахим технологи сургалтад хамрууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ хүний хувийн мэдээллийн чухлыг газрын тостой зүйрлэн онцолж, Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хувийн мэдээллийг хамгаалах тогтолцоо хэрхэн тусгагдсан байдал болон Комиссын хүлээх чиг үүргийн талаарх мэдээллийг өгсөн юм. Улмаар цахим технологийн хэрэглээнээс үүдэн гарч буй хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг тайлбарлан таниулахын зэрэгцээ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд туссан Хүний эрх ба цахим технологийн асуудлыг танилцууллаа.

Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт Хүний эрх ба цахим технологи, төрийн албан хаагчдын хуний хувийн мэдээлэл хамгаалахтай холбогдон хуулиар хулээж буй үүрэг хариуцлага, хүний хувийн мэдээлэл хариуцахтай холбоотой анхаарах асуудлууд болон үүсэж болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг агуулгыг багтаасан Хүний хувийн мэдээллээ хамгаалахад анхаарах асуудлууд, Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг сургалт мэдээллүүд багтсан юм.