Гомдол
ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны III улирлын ээлжит хуралдаан боллоо

ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны III улирлын ээлжит хуралдаан боллоо

2025.10.04 92
Сонсох

ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны III улирлын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.10.03/ боллоо. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн, Хорооны дарга С.Дондов хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Хуралдаанд Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондов, хорооны гишүүн Э.Сундуй, Ц.Оюунбаатар, Ч.Өнөржаргал, Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ахлах референт Б.Эрдэнэбат, референт Д.Мөнхтуяа, Ц.Рэнцэндулам, ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтамир, Хүний эрх хамгаалагчийн хорооны нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн А.Балдангомбо нар оролцов.

Хөтөлбөрийн дагуу гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхтуяа, Хороонд хуваарилагдсан гомдол, мэдээллийн шалгалтын явц, шийдвэрлэлтийн талаар танилцууллаа. Хорооны гишүүн Л.Баасанжав, Ц.Отгонтунгалаг, Ц.Оюунбаатар нар хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар шалгалт хийлгүүлэхээр иргэдээс ирүүлсэн өргөдөлд явуулсан шалгах ажиллагаа, цуглуулсан нотлох баримтуудад үндэслэн гаргаж буй дүгнэлтийн төслийг хэлэлцүүлж гишүүд санал, шүүмж өгч, нийт гишүүдийн олонхийн саналаар эцэслэн баталгаажууллаа.

Мөн гишүүд шалгах ажиллагаанд байгаа бусад гомдлуудад шалгалтын явц, хүрээг тодорхойлон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.