Гомдол
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн 60 дугаар ээлжит хуралдаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид үг хэллээ

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн 60 дугаар ээлжит хуралдаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид үг хэллээ

2025.09.25 80
Сонсох

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 60 дугаар ээлжит чуулганы 26 дугаар хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулсан иргэний орон зай, хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлын талаарх илтгэлийг НҮБ, хүний эрхийн салбарт ажилладаг бусад механизмуудын төлөөлөлтэй хамтарч хэлэлцлээ.

Энэхүү тайлантай холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (GANHRI)-г төлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид үг хэллээ.

Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо нь Ерөнхий нарийн бичгийн даргын тайланд дурдсанчлан Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллаж буй иргэний нийгмийн төлөөлөл, хүний эрх хамгаалагчдын сүрдүүлэг, дарамтад өртөх тохиолдол нэмэгдэж, нөхцөл байдал дордож байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

Бүх л улс орнуудын төрийн, төрийн бус оролцогчдыг иргэний нийгэм, хүний эрхийг хамгаалагчид, түүнчлэн Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангахыг уриаллаа.

Мөн “Ирээдүйн төлөөх Пакт”-д уриалсан оролцоонд суурилсан, олон талт хамтын ажиллагааны зарчмыг дахин бататгаж, үүсч буй нөхцөл байдал, сорилд хариу өгөх НҮБ-ын чадавхыг бэхжүүлэхийн чухлыг онцолж, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед иргэний нийгмийн орон зайг хамгаалах, хүний эрх хамгаалагчид, Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын оролцоог дэмжих нь НҮБ-ын шинэчлэлийн явцад авч үзэх нь чухал болохыг онцоллоо.

Энэ онд Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооноос 2018 оны Марракешийн Тунхаглалын дагуу иргэний орон зай, хүний эрх хамгаалагчдыг хамгаалахад Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар судалгааг хийгээд байна. Энэхүү судалгаанд өнөөгийн чиг хандлага, тулгамдсан асуудал, сайн туршлагуудыг нэгтгэн дүгнэж, үүссэн хэрэгцээ, шаардлага болон цаашид анхаарах зөвлөмжийг тодорхойлсон билээ.

Уг судалгааны үр дүнг Хүний Эрхийн Зөвлөлийн 60 дугаар чуулганы үеэр 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах арга хэмжээнд танилцуулж, цаашид дэлхийн, бүс нутгийн болон орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг идэвхижүүлэхээр зорьж буйг тэмдэглэв.

***

Chief Commissioner of the National Human Rights Commission of Mongolia Dr. Sunjid Dugar made statement at the 60th session of the United Nations Human Rights Council

During the 26th meeting of the 60th session of the Human Rights Council, delegates held an interactive dialogue on the report of the UN Secretary-General concerning civic space and the situation of human rights defenders, with the participation of representatives from the United Nations and other human rights mechanisms.

At the 60th regular session of the United Nations Human Rights Council, Dr. Sunjid Dugar, Chief Commissioner of the National Human Rights Commission of Mongolia (NHRCM), delivered a statement on behalf of the Global Alliance of National Human Rights Institutions (GANHRI).

Speaking on behalf of GANHRI, Chief Commissioner expressed deep concern that, as highlighted in the Secretary-General’s report, representatives of civil society and human rights defenders cooperating with the United Nations are increasingly subjected to threats and intimidation, and that the overall environment for their work continues to deteriorate.

GANHRI urged all States and stakeholders, both governmental and non-governmental, to ensure an enabling environment for civil society, human rights defenders, and the effective functioning of national human rights institutions.

The statement reaffirmed the principles of inclusive, multilateral cooperation enshrined in the “Pact for the Future,” and emphasized the importance of strengthening the United Nations’ capacity to respond to emerging challenges. Marking the UN’s 80th anniversary, GANHRI underlined that safeguarding civic space, supporting human rights defenders, and promoting the engagement of national human rights institutions must remain central to the ongoing UN reform process.

In line with the 2018 Marrakesh Declaration, GANHRI also conducted a global study this year on the role of national human rights institutions in protecting civic space and supporting human rights defenders. The study brings together current trends, challenges, and good practices, while setting out identified needs and forward-looking recommendations.

The findings of this study will be presented at a side event during the 60th session of the Human Rights Council on 25 September, with the aim of advancing cooperation at the global, regional, and local levels.