Гомдол
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн мэдлэг олгох хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн С.Дондов оролцов

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн мэдлэг олгох хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн С.Дондов оролцов

2025.08.30 97
Сонсох

ХЭҮК-ын гишүүн С.Дондов Оюу толгойн хяналт ТББ-аас 2025 оны 8 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулсан "Хөдөө орон нутаг дахь уул уурхайн ашиглалт, түүний дэд бүтэц, бүтээн байгуулалтад өртөж буй иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн мэдлэг олгох" уулзалт, хэлэлцүүлэгт оролцож "Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм, Хүний эрх хамгаалагчдаас ирүүлсэн гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн талаар" ойлголт, мэдлэг өгч, хамтран ажиллалаа.

Уулзалтын оролцогчдын зүгээс Хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар асуулт асууж, хариулт авах байдлаар мэдээлэл солилцов.