Гомдол
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УРИЛГА

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УРИЛГА

2025.08.07 247
Сонсох

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төсөлд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид болон иргэд олон нийтээс санал авах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.  

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төсөлтэй энд дарж танилцана уу. 

Та нээлттэй хэлэлцүүлэгт биечлэн болон цахим оролцож саналаа илэрхийлэх  боломжтой.  

Танхимын хэлэлцүүлэг:  

  • Хэзээ: 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагт  

  • Хаана: Хууль зүй, дотоод хэргийн яамны 2 дугаар давхар, Хурлын танхимд 

  • Танхимын хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү.  

 Цахимаар санал өгөх:  

  • Та цахимаар саналаа өгөхийг хүсвэл энд дарна уу:  

  • Санал авах хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг дуустал явагдана.  

Иргэний оролцоогоо ханган, санал ирүүлж буй эрхэм танд талархал илэрхийлье.