Гомдол
“МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 24 ДЭХ ИЛТГЭЛ, ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГИШҮҮНИЙ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ

“МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 24 ДЭХ ИЛТГЭЛ, ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГИШҮҮНИЙ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ

2025.07.09 102
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос дэвшүүлсэн зургаан бүлэг саналыг Байнгын хороодоор хэлэлцүүлж, холбогдох тогтоол, шийдвэрийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд үүрэг болгосон.

Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд уг илтгэлийг хэлэлцэж холбогдох санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Улсын Их Хурлын 2025 оны 07 сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.