Хүний эрхийн Үндэсний Комисс 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийслэл, орон нутаг болон гадаад улсад суугаа иргэдээс нийт 836 өргөдөл, гомдол хүлээн авч, 102 удаагийн хяналт шалгалтыг явууллаа. Үүнээс 20 удаагийн хяналт, шалгалтыг гомдол мэдээллийн мөрөөр, 82-ыг Комиссын гишүүний санаачилгаар хийв.
Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмж-1, Комиссын гишүүний шаардлага-18, 39 зөвлөмжийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
Хууль тогтоомж, эрх зүйн актын нийт 34 төсөлд тусгуулахаар 107 санал хүргүүлэв. Хууль зүйн зөвлөгөөг 519 иргэнд өгч, хүний эрхийн боловсрол, мэдлэг хандлагыг дээшлүүлэх 194 удаагийн сургалт зохион байгуулсан бөгөөд нийт 11960 хүнийг хамруулсан байна.
ХЭҮК хагас жилийн байдлаар...
2025.07.03
141