Гомдол
"Ахмад настны эрх, насжилтын асуудлаар олон улсын чиг хандлага" сургалт эхэллээ

"Ахмад настны эрх, насжилтын асуудлаар олон улсын чиг хандлага" сургалт эхэллээ

2025.06.20 405
Сонсох

“Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумын хүрээнд “Ахмад настны эрх, насжилтын асуудлаарх олон улсын чиг хандлага” сэдэвт сургалт эхэллээ. /2025.06.20/

Энэхүү сургалт нь ахмад настны эрхийн талаарх олон улсын чиг хандлага, баримт бичиг, зохицуулалтын талаарх ойлголт өгч, үйл ажиллагаа, бодлого чиглэлээ ахмад настанд ээлтэй, мэдрэмжтэй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сургалтад Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын зарим байгууллагын албан хаагчид, Монголын ахмадын холбоо, Монголын Эмнэсти интернэшнл байгууллагын төлөөлөл нийт 50 орчим оролцогч хамрагдаж байна.

Үйл ажиллагааг нээж ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, “Форумын хүрээнд зохион байгуулж буй чухал үйл ажиллагаа бол “Ахмад настны эрх, насжилтын асуудлаар олон улсын чиг хандлага” сэдэвт сургалт юм. Туршлага судлах, суралцах боломжийг бидэнд олгосон Австралийн Холбооны Улсын Нью Саут Уэлсын их сургуулийн Олон улсын эрх зүй, хүний эрхийн хүндэт профессор, ноён Эндрю Бернс болон Олон улсын хүний эрхийн эксперт, хатагтай Шин Хэйсүү нартаа талархсанаа илэрхийлье” гэлээ.

Мөн оролцогчдод хандан сургалтдаа идэвхтэй оролцож, олж авсан мэдлэг, мэдээллээ чиглэл чиглэлийн үйл ажиллагаандаа шигтгэж, ахмадын эрхийн асуудлаар манлайлан ажиллахыг хүсэв.