Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн форумын гол зорилго нь НҮБ-ын Ахмад настны эрхийн бие даасан конвенц батлуулахад түлхэц болох явдал байв. Форум үүргээ амжилттай гүйцэтгэж "Улаанбаатарын Уриалга"-ыг форумд оролцогчдын зөвшилцлөөр батлан гаргалаа. Ингэснээр НҮБ-ын Ахмад настны эрхийн бие даасан конвенц батлах үйл явц нэг алхмаар урагшилсан гэж ойлгож болно. Энэхүү конвенц батлагдсанаар ахмад настнууд нийгмийн амьдралд тэгш оролцож, эрхээ бүрэн хамгаалуулах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
"УЛААНБААТАРЫН УРИАЛГА"-ыг форумд оролцогчдын зөвшилцлөөр батлан гаргалаа
2025.06.20
67