Гомдол
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид "Хиймэл оюун ухаан ба хүний эрх" олон улсын бага хуралд оролцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид "Хиймэл оюун ухаан ба хүний эрх" олон улсын бага хуралд оролцлоо

2025.06.03 101
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид 2025 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан “Хиймэл оюун ухаан ба хүний эрх: Боломжууд, Эрсдэлүүд ба Ирээдүйн Алсын Хараа” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо.

Энэхүү хурлын ерөнхий зохион байгуулагчаар Катар Улсын Хүний Эрхийн Үндэсний хороо ажилласан бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), Хүний эрхийн дээд Комиссарын газар (OHCHR), мөн  Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын дэлхийн холбоо (GANHRI) зэрэг олон улсын байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Хуралд улс орнуудын төрийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллагуудын 1200 гаруй төлөөлөгч нэг дор цугларч өөрсдийн байр сууриа хүргэсэн.

Хурлын хүрээнд хиймэл оюун ухааныг эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт хэрхэн ашиглаж байгааг харуулсан үзэсгэлэн зохион байгуулагдаж, хүний эрхийн зарчимд тулгуурласан шийдлүүдийг танилцуулсан нь онцлох үйл явдлуудын нэг байв.

Хурлын үр дүнд “Дохагийн тунхаглал” батлагдаж, хиймэл оюун ухааныг хариуцлагатай, хүний эрхэд нийцтэй байдлаар хөгжүүлэх хууль, бодлогын зөвлөмжүүд гаргахаар төлөвлөж байна.

Энэхүү хуралд оролцсон нь Монгол Улс дижитал шилжилтийн дэлхийн чиг хандлагад идэвхтэй оролцож, технологийн хөгжлийг хүний эрхийг дээдэлсэн хэлбэрээр урагшлуулах зорилтыг дэмжиж буйг илтгэн харууллаа.