Гомдол
Орхон аймгийн шүүх, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг сургалтад хамрууллаа

Орхон аймгийн шүүх, хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг сургалтад хамрууллаа

2025.05.08 83
Сонсох

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Орхон аймгийн шүүх, хууль хяналтын байгууллагын алба хаагчдад “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. /2025.05.07/. Сургалтаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн хорооны дүгнэлт гаргах чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаар таниулав.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч гишүүдийг энэ сэдвээр сургалтад хамруулж, сонирхсон асуултад нь хариулт өгөв. Үүний үр дүнд тус байгууллага ХЭҮК-оос боловсруулан аргачлалыг ашиглан дотоод журамдаа хүний эрх хамгаалагчийн үйл ажилллагааны талаар өөрчлөлт оруулахаар боллоо.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Техникийн их сургууль, Политехникийн коллежийн оюутнуудад “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.