Гомдол
“Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг зохион байгуулж, төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын 92 удирдах болон гүйцэтгэх албан хаагчдыг хамрууллаа

“Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг зохион байгуулж, төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын 92 удирдах болон гүйцэтгэх албан хаагчдыг хамрууллаа

2025.04.25 110
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2025 оны 04 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг зохион байгуулж, төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын 92 удирдах болон гүйцэтгэх албан хаагчдыг хамрууллаа. 

Сургалтыг Комиссын дарга, доктор Д.Сүнжид нээж хэлсэн үгэндээ хүний эрийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхэд хамгийн үр дүнтэй арга нь хүний эрхийн боловсрол олгох юм гэдгийг онцлон хэлээд оролцогчдод талархал илэрхийлэн хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагаа, баримталж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.

Сургалтаар: 

  1. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: “Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” 
  2. ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг:
  • “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа”
  • “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” сэдвээр тус тус сургалт орлоо.