Гомдол
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж буй “Шийдвэр гүйцэтгэгчдийн 5 дугаар нэгдсэн зөвлөгөөн”-д Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж буй “Шийдвэр гүйцэтгэгчдийн 5 дугаар нэгдсэн зөвлөгөөн”-д Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид оролцлоо.

2025.03.20 151
Сонсох

2022-2024 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Комиссын гишүүний 15 зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний 7 шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллажээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид: Иргэний хэргийн шүүхийн шийдвэр улсын хэмжээнд дунджаар 40 орчим хувь, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт жил ирэх тусам буурч 30 орчим хувьтай байгаа нь шүүхээр тогтоогдсон эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд нэн хангалтгүй үзүүлэлт, шийдэх шаардлагатай асуудал болохыг онцоллоо.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Комисст хандаж ирүүлсэн гомдлын агуулга нь мөнгөн тэтгэмж, өндөр настны тэтгэмж олгодог банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр биелэгдэхгүй байх, хилийн хориг тавьсантай холбоотой шүүхийн шийдвэр удаан хугацаанд биелэгдэхгүй байгаа асуудлууд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний эрхийн сургагч багшаар 2023 онд 51 алба хаагчийг бэлтгэсэн бөгөөд 2024 онд тус алба хаагчдыг чадавхжуулах давтан сургалтад хамруулсан. Салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ байгууллагын дотоод дүрэм журам, хэм хэмжээг хүний эрхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах, байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх, хүний эрхийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах төрийн албан хаагчдын хандлага, ёс зүй чухал болохыг тэмдэглэлээ.