Complaint
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 78 алба хаагчдыг “Хүний эрх ба хууль сахиулах ажиллагаа” сургалтад хамрууллаа

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 78 алба хаагчдыг “Хүний эрх ба хууль сахиулах ажиллагаа” сургалтад хамрууллаа

2025.03.06 74
Listen

ХЭҮК нь цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургалт тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 78 алба хаагчдад зориулсан тусгай хөтөлбөрөөр “Хүний эрх ба хууль сахиулах ажиллагаа” сургалтыг өнөөдөр /2025.01.16/ зохион байгуулж, батламж гардууллаа. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд сургалтын үйл ажиллагааг дүгнэж, цаг үеийн асуудал, Комиссоос жагсаал цуглааны үед бартмталж буй бодлогын талаар мэдээлэл хийж, сургалтад оролцогчид болон сургалт явуулсан багш нарт талархал илэрхийллээ.

Сургалтад оролцогч алба хаагчдын зүгээс Хэрэг бүртгэх албаны үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон сургалт зохион байгуулж байгааг онцолж, хүний эрхийн мэдрэмжтэй, зөв дадлыг хэвшүүлж, тасралтгүй суралцан, чадварлаг, мэргэшсэн, хууль дээдлэх, ёс зүйг баримталж ажиллана гэдгээ илэрхийллээ. Сургалтын хөтөлбөрөөр

  • ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов: “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь” сэдвийн хүрээд хүний эрх хамгаалагчийг хамгаалах олон улсын болон үндэсний механизм, хүний эрх хамгаалагчийн эрхийн зөрчлийг танин мэдэх, аюул, эрсдэлийг тооцох нь /сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын жишээ дээр/
  • ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвийн хүрээнд үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэохийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, хязгаарлалт гэсэн агуулгаар
  • ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг: “Хүний эрх ба хууль сахиулах ажиллагаа” сэдвийн хүрээнд хүний эрхийн ойлголт, ангилал, зарчим, хүний эрх хамгаалах төрийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хүний эрхийн хязгаарлалтын талаар
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвийн хүрээнд олон улсын зөвлөмж, стандарт, саатуулах ажиллагаанд хүний эрхийг хангах, шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах талаар тус тус сургалт орлоо.

Мөн Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хуульч Д.Оросоо үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар мэдээлэл өглөө.