Гомдол
Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитетэй хоёр талын хамтын ажиллагаа, 2025 оны ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо

Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитетэй хоёр талын хамтын ажиллагаа, 2025 оны ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо

2025.03.06 31
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд нар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитетэй 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, 2025 оны ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

Европын холбоо нь хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэрийлэх чиглэлд ХЭҮК-той урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн туршлагатай.

Тухайлбал, ЦЕГ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт цагдаагийн сургагч багш бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулсан.

Мөн “Хүний эрх ба технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалтад Европын холбооны Техникийн туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр /TAIEX/-өөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа зэргээр олон талт хамтын ажиллагааг өрнүүлж байна.

Энэ удаагийн уулзалтаар хууль сахиулах салбарын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга хэлбэрээр хэрэгжүүлэх, сайн туршлага судлах, алба хаагчдын чадавхжуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шударгаар шүүлгэх эрхийн чиглэлээр хамтран ажиллах, “Хүний эрх ба технологи” олон нийтийн нээлттэй хяналт шалгалтад TAIEX төслийн техникийн дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага, хүүхдийн эрх тэр дундаа унаач хүүхдийн эрх хамгаалал зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллах төлөвлөгөө нарийвчлан гаргахаар тохирлоо.