Гомдол
Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудлаар Азийн сантай санал солилцлоо

Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудлаар Азийн сантай санал солилцлоо

2024.04.12 460
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд нар Азийн сангаас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Сара Л.Тэйлор, “MACSS” төслийн захирал У.Мандалтай өнөөдөр /2024.04.12/ уулзаж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл Монгол Улсад хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалтаар дамжуулж, ХЭҮК-ын нийт албан хаагчдыг чадавхжуулахад талууд хамтран ажилласан юм.

Уулзалтын үеэр сэтгүүлч, орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр судалгаа, дүн шинжилгээний ажилд Азийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Хатагтай Сара Л.Тэйлор Комиссын саналыг талархан хүлээн аваад Азийн сангийн зүгээс хүний эрхийг хамгаалах тэр дундаа төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэхэд зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцууллаа.