Гомдол
Дорноговь аймаг дахь хүний эрх хамгаалагч иргэн, малчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа

Дорноговь аймаг дахь хүний эрх хамгаалагч иргэн, малчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа

2024.03.01 424
Сонсох

Дорноговь аймаг дахь хүний эрх хамгаалагч иргэн, малчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа

Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүний эрх Хөгжил төв”-тэй хамтран 2024 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд “Орон нутгийн иргэд хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний тогтолцоо, механизмтай хамтарч ажиллах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумын хүний эрх хамгаалагч 30 иргэн, малчид болон багийн дарга, сумын ИТХ-ын төлөөлөгч нар хамрагдав.

Сургалтыг ХЭҮК-ын Дорноговь аймаг дахь референт Т.Мөнгөнчулуун, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн мэргэжилтэн Б.Наранжаргал нар хөтлөн явуулж, сургагч багшаар ажиллалаа.

Комиссын сургагч багш нар хүний эрхийн зөрчил болон хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнаар дамжуулан Комисс болон орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн Хороонд гомдол, мэдээлэл гаргах хууль зүйн үндэслэл, гомдолд хавсаргах баримт бичиг, баримтжуулалт хэрхэн хийх талаар хичээл зааж, сургалтад оролцогчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэв. Сургалтыг бүлгийн ажил хийх, оролцогчидтой харилцан ярилцах, санал солилцох зэргээр оролцооны аргад тулгуурлан зохион байгууллаа.