Гомдол
Хүний эрхийн өрөөг шинэчлэн тохижууллаа

Хүний эрхийн өрөөг шинэчлэн тохижууллаа

2024.01.31 935
Сонсох

ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2012 онд хүний эрхийн өрөөг байгуулснаас хойш 12 жилийн дараа ХЭҮК, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэнгийн санаачилга, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга, хурандаа Б.Нямгомбо болон алба хаагчдын дэмжлэгээр хүний эрхийн өрөөг шинэчлэн тохижууллаа. Энэ хүрээнд ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлагад хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган ажиллаж талархал илэрхийлснийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос гишүүн, хууль зүйн доктор Б.Энхболд гардуулан өглөө.

Тус өрөөг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколд нийцүүлэн тохижуулснаар хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, эрх зүйн холбоотой мэдээллийг авах боломж бүрдэв.