Гомдол
“Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх ээлжит уулзалт зохион байгууллаа

“Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх ээлжит уулзалт зохион байгууллаа

2023.11.17 733
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаатай Олон Улсын байгууллагуудын төлөөлөлтэй "Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон АНУ-ын Элчин сайдын яам, ХБНГУ-ын Элчин сайдын яам, Канад Улсын Элчин сайдын яам, Европын холбооны Төлөөлөгчийн газар, Конрад-Аденауерын сан, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага зэрэг Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос төлөвлөн хэрэгжүүлж буй ажил, тэргүүлэх чиглэл, Стратеги төлөвлөгөөний үндсэн чиглэлүүдийг танилцуулж, хэрэгжилтийн үйл явц, ололт амжилт, тулгарч буй сорилт бэрхшээлболон үр дүнг хамтрагч байгууллагуудад танилцуулав.

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн хүрээнд хийгдэх судалгаа, дүн шинжилгээний талаар танилцуулж, хамтран ажиллах асуудлаар ярилцлаа.