Гомдол
Хэвлэл, мэдээллийн байгууллагын 32 сэтгүүлч, хэвлэлийн ажилтан ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Хэвлэл, мэдээллийн байгууллагын 32 сэтгүүлч, хэвлэлийн ажилтан ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫН ТАЛААРХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023.11.13 495
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх, хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубыг байгуулж, хоёр сар тутам сургалт зохион байгуулдаг. 

Энэ удаагийн сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Хүний эрхийн түгээмэл Тунхаглал-75 ба албадан хөдөлмөр эрхлэлт” сэдвийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Комиссын дарга Ж.Хунан нээж хэлсэн үгэндээ 2023 онд хүний эрх, эрх чөлөөний суурь хэм хэмжээ бөгөөд хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан салшгүй гэдгийг хүлээн зөвшөөрч тунхагласан түүхэн чухал баримт бичиг болох Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой, Хүний эрх хамгаалагчдын тухай конвенцын 25 жилийн ой тохиож байна. Дэлхий нийтээрээ Тунхаглалын мөн чанар, түүнд тусгагдсан хүний эрх, эрх чөлөөний зарчмуудыг эргэн санах, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлж, эрчимжүүлэх, ирэх 25 жилийн хугацаанд ахиц дэвшил, эерэг өөрчлөлт гаргах амлалт өгөх ажил өрнөж байна. Нөгөөтээгүүр, сэтгүүлчид бол мэргэжлийн үйл ажиллагаагаараа хүний эрх хамгаалагчийн тоонд зүй ёсоор тооцогддог. Тийм ч учраас хүний эрхийн мэдлэг, ойлголтоо цаг ямагт нэмэгдүүлж, дээшлүүлэх ёстой гэдгийг онцоллоо.

Сургалтад Комиссын дарга Ж.Хунан

·        Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой,

·        Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр-II

Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов

·        “Хүний эрх хамгаалагч ба Хүний эрх хамгаалагчийн хориглох заалт”

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн зохицуулагч А.Лхагвадэмбэрэл

·        “Албадан хөдөлмөрийн талаарх ойлголт, нөхцөл байдал”

ОУХБ-ын зөвлөх, сэтгүүлч Чарльз Аутемэн

·        “Албадан хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээртэй тэмцэхэд сэтгүүлчид, мэдээлэл харилцааны мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр хичээл зааж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.

Сургалтад “Өдрийн сонин”, Tsahiur.mn, ISEE.mn, Ubn.mn, Unuudur.mn, Ergelt.mn, News.mn, Tac.mn, Zogii.mn, See.mn, Bolod.mn, Ikon.mn, Tug.mn, Eguur.mn, Niitlel.mn, Gogo.mn, tentsver.mn, Bodirnews.mn, Zuv.mn, Ivoice.mn, Asu.mn, erennews.mn, UIH.mn, МҮОНТВ-ийн "Монголын мэдээ" өгентлаг, Parliament телевиз, "Засаглалд залуу сэтгүүлчид хөтөлбөр", "Мэдрэмжтэй мэдээлье" клубын 32 сэтгүүлч хамрагдав.