Гомдол
“Хүний эрх хамгаалагч” сургалтын модуль турших сургалт зохион байгууллаа

“Хүний эрх хамгаалагч” сургалтын модуль турших сургалт зохион байгууллаа

2023.11.10 620
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог сурталчлах, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүний эрх хамгаалагч” сургалтын модуль боловсруулж байна.

Энэ хүрээнд Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд болон Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс, орон нутаг дахь албан хаагчид, “Монголын Эмнести интернэшнл”, Монголын эмэгтэйчүүдийн Сан, “ОюуТолгойн хяналт” ТББ-ын төлөөлөлд тус сургалтын модулийн арга зүй, агуулгыг танилцуулж, санал солилцох туршилтын сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгууллаа.

“Хүний эрх хамгаалагч” сургалтын модуль турших сургалтаар “Сургалтын модулийн арга зүйн асуудал”, “Хүний эрх хамгаалагчийн ойлголт, тэдэнд тулгарах бэрхшээл, эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг сэдвийн онцлог, агуулга”, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах олон улсын болон үндэсний механизм сэдвийн онцлог, агуулга”, “Хүний эрх хамгаалагчийн талаар гаргасан сургалтын модулийн интрактив тестийг турших, түүний зааварчилгаа”-ны талаар оролцогчид хэлэлцэж, санал солилцлоо.