Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

2023.11.08 631
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул нар Монголын Өмгөөлөгчдийн холбооны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Л.Данзанноров, Дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн С.Цацралтуяа нарыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзан, хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Талууд Санамж бичгийн хүрээнд Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчдийн олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг хэрэглэх чадавхийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийн судалгаа хийх, хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, санал боловсруулах, нийтийн эрх ашиг, хүний эрх хамгаалагчийг хамгаалах өмгөөллийн болон нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, хүний эрхийн асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг, бусад арга хэмжээг зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон.

Санамж бичиг байгуулах үеэр Комиссын дарга Ж.Хунан Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Данзанноров болон удирдах бүрэлдэхүүнд баяр хүргэж, мэргэжлийн үйл ажиллагаанд нь амжилт хүсээд хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэх, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад учирч буй хүндрэл, бэрхшээлийн судалгааны ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх, жил бүр төлөвлөгөө гарган ажиллах санал гаргав. 

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров Комиссын дээрх саналыг дэмжин хоёр байгууллагын хамтын ажиллагааг үр дүнтэй болгоход идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.