ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд өмгөөлөгч, хүний эрх хамгаалагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Хүний эрх хамгаалагч ба өмгөөлөл” сургалтыг “ЛГБТ Төв” Төрийн бус байгууллагатай хамтран 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж байна.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчид, Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамрагдаж буй уг сургалтад ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн Л.Баасанжав, судлаач Б.Хишигсайхан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Отгондорж, Г.Төгсбаяр, “ЛГБТ Төв” ТББ-ын гүйцэтгэх Э.Энхмаа, “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл нар
· Хүний эрх хамгаалагчийг хамгаалах ХЭҮК-ын үйл ажиллагаа
· Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал, Хүний эрх хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай загвар хуулийн үзэл санаа ХЭХЭБтХ-д туссан нь
· ЛГБТ хүний эрх хамгаалагчид-онцлог, бэрхшээл, анхаарах асуудлууд
· Хүний эрх хамгаалагч сэдвийн хүрээнд хичээл зааж байна.

