Гомдол
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Хорооны 29 дүгээр хурлаар Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхэд оролцлоо

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Хорооны 29 дүгээр хурлаар Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцэхэд оролцлоо

2023.09.07 1514
Сонсох

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хорооны 29 дүгээр хуралдаанаар Конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит 2 болон 3 дугаар тайланг хэлэлцлээ. Хүний эрхийн Үндэсний байгууллагын дэлхийн холбооноос “А” статусаар магадлан итгэмжлэгдсэн үндэсний байгууллага нь НҮБ-ын Хүний эрхийн хорооны хуралд бие даасан байр суурь илэрхийлж оролцдог.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2003, 2008, 2014, 2021 онд “А” статусаар итгэмжлэгдсэн билээ. Тус хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, Комиссын гишүүн Г.Нарантуяагийн хийсэн нээлтийн үгийг Монгол, Англи хэлээр хүргэж байна. 

Орчуулга

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ГУРАВ БОЛОН ДӨРӨВ ДЭХ ИЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 

НЭЭЛТИЙН ҮГ

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны дарга, Хорооны хүндэт гишүүд, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, хүний эрхийн төлөө хамтран зүтгэгчид, хатагтай, ноёд оо. 

Өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллагыг төлөөлж, та бүхний өмнө үг хэлж байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны хэлэлцүүлэг нь гаргасан амжилт, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тунгаах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд урагшлах замыг тодорхойлох, энэ асуудлаар хамтын хүчин чармайлтаа дахин илэрхийлэх чухал талбар юм. 

Миний бие Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын Монгол Улсад бий болгосон үр нөлөө, хэрэгжилтийг 2006 оноос буюу Хүний эрхийн Үндэсний Комиссын залуу мэргэжилтэн байх үеэсээ мэдэх билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц нь Монгол Улсад бусад улс орнуудын нэгэн адил хүмүүсийн олон талт амьдрал, нөхцөл байдалд нийцтэй, хүн бүрийг оролцуулсан нийгмийг бий болгох чиг шугамыг сануулсан гэрэлт цамхгийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Конвенц нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар авчирч, иргэний нийгмийг идэвхжүүлсэн.

Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид хууль тогтоомжоо нийцүүлж, бодлогын томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн. Бид тусгай асуудал эрхэлсэн агентлаг байгуулж, хангалттай хэмжээнд биш хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн зохих төсвийг батладаг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, боловсролд хамрагдалт, нийгмийн хүртээмжэд эерэг өөрчлөлт гарч байгааг тоон мэдээ харуулж байгаа. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй Монголчуудын амьдралыг нийтэд нь, бодитой дээшлүүлэхэд хол байна.

2005 онд Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 75 мянга иргэн бий гэж тооцож байсан бол энэ тоо 2015 онд 100 мянга, 2022 онд 115 мянга гэж бүртгэгджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн статистик мэдээлэл сайжирч байгаа боловч хөгжлийн бэрхшээлийг оношлох чадавхи дутмаг, статистикийн аргачлалын улмаас эдгээр тоон мэдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бодит байдлыг одоог хүртэл бүрэн илэрхийлж чадахгүй байгаа.

Монгол Улсын ажиллах хүчинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо хангалтгүй. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийн 42 хувь нь ядуу амьдарч байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй гэр бүлийн 18 хувь нь ядуу амьдарч байна. 2022 онд 11 тэр бум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ энэ төсөв хэр зэрэг үр дүнтэй, үр ашигтай зарцуулагдсан бэ?

Хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхдүүдийн 36 хувь нь боловсрол эзэмших боломжгүй байна. Суралцагчдын тоо нэмэгдэж байгаа боловч сургалтын чанар маш хангалтгүй байна. Миний бие 2023 оны 2, 5 дугаар саруудад харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудад шалгалт хийсэн. 1965 оноос үйл ажиллагаа явуулж буй эдгээр сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан анхны сургуулиуд боловч сургалтын чанар муу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол төрийн бодлогод орхигдсон байна. Монгол Улс эдгээр ууган сургуулиудад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чанартай боловсрол олгож чадахгүй бол саяхан батлагдсан боловсролын багц хуулиудад тусгагдсан тэгш хамран сургах бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Нийгмийн орчинд хүртээмжтэй байх нь хүний эрхийн чухал асуудал юм. Барилга байгууламжийг хүртээмжтэй болгох стандартуудыг баталж, элементүүдийг нэвтрүүлж байна. Гэсэн хэдий ч хүртээмжтэй байгууламжууд стандартад нийцэхгүй байх нь элбэг, хаа нэгтээ, алдаг, оног барьж байгуулсан хүртээмжтэй байгууламж хүний амьдралд бодитой өөрчлөлтийг бий болгож чадахгүй байна.

Хүний эрхийн төлөө хамтран зүтгэгчид, Монголын Засгийн газрын эрхэм төлөөлөгчид та бүхнийг яагаад цаасан дээр болон бодит байдал дээр том ялгаа байгааг, хууль тогтоомж, бодлогын өөрчлөлтийг хэрхэн бодит амьдрал дээр буулгах вэ гэдгийг тунгаахыг хүсч байна. Энэхүү интерактив хэлэлцүүлэг бодлогын шинэчлэлийн мөн чанарыг уудалж, авсан арга хэмжээнүүдийг тоон болон чанарын талаас нь шинжлэн судлаана хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх бодлогод ихэнхдээ орхигддог асуудлуудыг мөн сануулъя. Бид энэ хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хууль зүйн үйлчилгээний хүртээмж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, улс төрийн оролцооны асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй Монголчуудын нөхцөл байдал, амьдралыг мөн мартах ёсгүй.

Төгсгөлд нь Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэх тууштай арга хэмжээ авч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой илэн далангүй, нээлттэй хэлэлцдэг болохыг тэмдэглэе.

Хэлэлцүүлэгт амжилт хүсье. Баярлалаа!

 Эх хувь

OPENING SPEECH

THE INTERACTIVE DIALOGUE OF THE UN COMMITTEE ON THE RIGHTS OF PERSONS WITH DISABILITIES WITH THE GOVERNMENT OF MONGOLIA ON THE IMPLEMENTATION OF THE UN CONVENTION ON THE RIGHTS OF PERSONS WITH DISABILITIES 

Distinguished Chairperson, esteemed members of the UN Committee on the Rights of Persons with Disabilities, distinguished representatives of the Government of Mongolia, fellow advocates for human rights, ladies and gentlemen. 

I am honoured to stand before you today, representing Mongolia’s national human rights institution. This review of the CRPD Committee provides a crucial platform for us to reflect on the progress made, address the challenges faced, chart a path forward that uplifts the rights and dignity of persons with disabilities and reaffirm our collective dedication to promoting and protecting the rights of persons with disabilities. 

As a young professional at Mongolia's National Human Rights Commission, I witnessed CRPD's journey in our country since 2006. I can say that, for Mongolia, like everywhere, the CRPD is serving as a guiding beacon, reminding us of the imperative to build inclusive societies that embrace diversity. The Convention has created hope for people with disabilities and invigorated civil society. 

Mongolia has adopted laws that align with the CRPD and undertaken significant policy reforms. We established agencies responsible for disability issues and allocated funds, even though it is still in deficit in most areas. Statistics show improvements in employment, educational opportunity and accessibility of facilities and services. However, we are still at a long way to see meaningful and universal improvements in the lives of Mongolians with disabilities. In 2005, the number of people with disabilities was reported 73 000. In 2015, the number was about 100 000; in 2022, it is 115 000. The visibility of people with disabilities is improving. Yet these statistics still do not adequately capture the reality due to the underdeveloped diagnosis of disability and the statistical methodology. 

Employees with disabilities are not common in the Mongolian workforce. 42% of households with people with disabilities live in poverty, compared with 18% of households with persons without disabilities. In 2022, 11 billion MNT were allocated to employment support for people with disabilities. However, how effectively and efficiently this fund has been spent 36% of 11,835 children with disabilities do not have access to education. The enrolment rate is increasing, but then there is a quality issue. In February and May 2023, I conducted an inquiry in two specialised schools for visibly impaired children and children with hearing loss. Although these are the oldest educational institutions in the country for people with disabilities, operating since 1965, the quality of education at these schools has been too far from satisfactory, and the schools were left behind on the policy radar. If Mongolia cannot provide quality education for the children studying at these oldest schools, how can we ensure that all schools in Mongolia provide inclusive education - the policy which underpins the recently adopted education laws? 

Accessibility to the social environment is a prominent human rights issue. Standards were adopted, and accessible elements are increasingly being introduced. However, many such structures do not comply with the standards and sporadic and not universal accessibility elements often do not make a difference. 

I would like to invite my fellow human rights advocates and the esteemed officials from the Mongolian Government to reflect on why we see a significant gap on paper and in reality and how we can translate the changes in the laws and policies to real life. I sincerely hope this interactive dialogue will go deep into the policy reforms' essence and examine the quantity and quality of the relevant measures. 

We must discuss the areas often left behind by the disability policy, such as access to justice, the criminal justice system, and the political participation of people with disabilities. We must be conscious of the Mongolians with disabilities living in remote areas and people with intellectual disabilities. Finally, I would like to note that the Mongolian Government has been committed to improving the lives of people with disabilities and is willing to discuss the situation openly and candidly with the National Human Rights Commission. 

I wish you a fruitful dialogue. Thank you!