Гомдол
Гэрэл зураг сонирхогч та бүхнийг гэрэл зургийн уралдаанд урьж байна.

Гэрэл зураг сонирхогч та бүхнийг гэрэл зургийн уралдаанд урьж байна.

2023.03.01 205
Сонсох

Олон улсын хүний эрхийн өдөр, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг угтан хүний эрхийн тулгамдаж буй асуудлын үр нөлөөг нийгэмд таниулах, хүний эрхээ шаардах чадварыг сайжруулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шилдэг бүтээлийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байна.

Тус уралдаанд гэрэл зураг авах сонирхолтой хүн бүр оролцож болох бөгөөд бүтээлийг дараах хаягаар 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

  • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Засгийн газрын XI байр 6 давхар 605 тоот;
  • b.enkhbayar@nhrcm.gov.mn цахим шуудан;

Уралдааны удирдамжтай Энд дарж танилцана уу.