ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан болон холбогдох албан тушаалтныг 2023 оны нэгдүгээр сарын 26-нд хүлээн авч уулзан санал солилцлоо.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээр Хүний эрхийн Үндэсний комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийг байгуулсан бөгөөд тус хэлтсийг Комиссын гишүүн Г.Нарантуяа бодлогын удирдлагаар хангаж ажиллаж байна.

Тус хэлтэс нь иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх, сургалт суртачилгаа зохион байгуулах, холбогдох хууль тогтоомж журамд санал өгөх чиг үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.
ХЭҮК-ын өргөн хүрээний үүргийн дагуу мэдээлэл хариуцагчийн үүрэг хүлээх аж ахуйн нэгжид сургалт орох, хяналт шалгалт хийх, зөрчлийн бүртгэл хүлээж авахад төрийн байгууллагуудын уяалдаа холбоо, түншлэлийг хөгжүүлэх чухал юм.
Уулзалтын үеэр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, чиг үүргийн уяалдаатай байгууллагуудтай түншлэл тогтоож хамтарч ажиллах асуудалд санал солилцож, улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай цаашид хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтад Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын Дотоод ажил, тогтоол шийдвэрийн биелэлт, тайлан төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн, Тамгын газрын даргын түр орлон Ж.Сүглэгмаа, Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга У.Халиунаа болон ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлстийн референт Л.Галбаатар, мэргэжилтэн Д.Амаржаргал, Б.Болор нар оролцлоо.