Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын албан хаагчдыг чадавхжуулах ээлжит сургалт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын албан хаагчдыг чадавхжуулах ээлжит сургалт боллоо

2021.09.07 288
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын албан хаагчдыг чадавхжуулах ээлжит сургалтыг НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр 2021 оны 8 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Чадавхжуулах сургалт “Бизнес ба Хүний эрх”, “Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь”, “Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ” , “Олон улсын шилжилт хөдөлгөөн” сэдвийн хүрээнд явагдаж, ХЭҮК-ын Тамгын газрын болон 21 аймаг дахь салбарын нийт 50 гаруй албан хаагчид хамрагдан мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.

ХЭҮК албан хаагчдаа чадавхжуулах сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг ч ковид-19 цар тахлын улмаас удаа дараагийн сургалтууд хойшилж, энэ удаагийн сургалтыг өргөн хүрээний сэдвийг хамруулж 5 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт Комиссын гишүүд шинээр томилогдсоноос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байлаа.