Гомдол
Азийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2021.05.11 322
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд нар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг хүлээн авч уулзлаа.

Комиссын гишүүдийн зүгээс, Ковид-19 цар тахлын үед хууль сахиулж буй төрийн албан хаагчид хүний эрхийн тухай ойлголт мэдлэггүй улмаас хүний эрх зөрчигдөх явдал цөөнгүй гарч Комисс үндсэн үүргийнхээ хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээх чиглэлд анхаарч байгаагаа онцлоод цаашид хүний эрхийн боловсрол олгох болон хүүхэд хамгааллын чиглэлээр, түүнчлэн байгаль орчин, уул уурхай дахь хүний эрхийн асуудлаар хамтран ажиллахад нээлттэй гэлээ. Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейниг хамтын ажиллагааны хүрээнд Комиссоос дэвшүүлсэн саналуудыг дэмжиж, хамтран ажиллах боломжтой болохоо илэрхийлсэн юм.

Уулзалтад ХЭҮК-ын талаас Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнгэл, Азийн сангийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Халиун нар оролцлоо.