Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Бодлогод залуусын хяналт" ТББ-тай хамтран Ковид-19 цар тахлын үе дэх хүний эрхийн асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. "Цар тахлын үед сонгох эрхийг хангах нь" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2021 оны 5 дугаар сарын 07-ны 14:30 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах тул Та бүхэн live-ийн сэтгэгдэл хэсэгт сонирхсон асуулт, мэдээллээ бичиж оролцоно уу.
Хэлэлцүүлгийн илтгэгч зочноор ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал, СЕХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг оролцоно.