Гомдол
Ховд аймагт Комиссын гишүүн Б.Энхболд хяналт шалгалтын хүрээнд ажиллаж байна

Ховд аймагт Комиссын гишүүн Б.Энхболд хяналт шалгалтын хүрээнд ажиллаж байна

2022.03.04 253
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Ховд аймагт хяналт шалгалтаар ажиллаж байгаа бөгөөд, Ажлын хэсгийнхнийг тус аймгийн Тамгын газрын дарга Д.Энхболд хүлээн авч уулзаж, аймгийн хэмжээнд тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар ярилцаж санал солилцлоо.

Энэ үеэр аймгийн Цагдааагийн газар болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага хугацаат цэргийн алба хаагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ Комиссоос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн тус аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх зөрчигдөж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ. Тэрээр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалж, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, хорих анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлыг тогтоохоор шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Гомдол, хяналтын шалгалтын хэлтсийн ахлах референт Г.Ууганбаатар, референт Б.Мөнх-Эрдэнэ, Ховд аймаг дахь ахлах шинжээч М.Өнөрмаа нар ажиллаж байна.

Дээрх шалгалтуудын хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрх зөрчсөн нөхцөл байдал тогтоогдвол Шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.