Гомдол
Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагдлаа

Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагдлаа

2022.03.08 437
Сонсох

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Тогоохүүгийн Ихтамир нь төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авсан бөгөөд, тэрээр хүний эрхийг хамгаалах үйлсэд тасралтгүй 12 жил үр бүтээлтэй, идэвхи санаачилгатай ажилласныг төр засаг өндрөөр үнэллээ.

Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир танд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.