Гомдол
Ази, Номхон Далайн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы эмэгтэй манлайлагчдын хуралд оролцлоо

Ази, Номхон Далайн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы эмэгтэй манлайлагчдын хуралд оролцлоо

2021.04.16 332
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид 2021 оны 4 дүгээр сарын 15-нд Ази, Номхон Далайн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы эмэгтэй манлайлагчдын 2021 оны хуралд цахимаар оролцож, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Тус арга хэмжээнд дэлхийн 25 орны хүний эрхийн үндэсний байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо.