Гомдол
"Төрийн албан хаагчийн ёс зүй-Хүний эрхийн асуудал" сэдвээр цахим сургалт явуулав

"Төрийн албан хаагчийн ёс зүй-Хүний эрхийн асуудал" сэдвээр цахим сургалт явуулав

2021.04.16 612
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 3-4 дүгээр саруудад Засгийн газрын тохируулагч агентлаг болох Биеийн тамир, спортын улсын хорооны албан хаагчдад хүний эрхийн сургалтуудыг зохион байгууллаа.

2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид тус хорооны аймаг, нийслэлийн салбарын 100 гаруй албан хаагч, ажилтанд "Төрийн албан хаагчийн ёс зүй-Хүний эрхийн асуудал" сэдвээр цахим сургалт явуулав.