Гомдол
Дахин төлөвлөлтийн явцад иргэдийн оролцоог хангаагүй гэх гомдлын мөрөөр ажиллалаа

Дахин төлөвлөлтийн явцад иргэдийн оролцоог хангаагүй гэх гомдлын мөрөөр ажиллалаа

2026.01.06 274
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд болон албаны хүмүүс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн явцтай 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр газар дээр нь танилцаж, мэдээлэл авч ажиллалаа. 

Комисст нэр бүхий оршин суугчаас хандаж, өөрийн эзэмшлийн нийтийн зориулалттай орон сууцны байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорацын батлан даалтын дагуу,  холбогдох компанид газраа чөлөөлөн өгч орон сууцанд хамрагдахаар гэрээ байгуулсан боловч төслийн гүйцэтгэгч байгууллага гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, шаардлагатай мэдээллийг ил тод, ойлгомжтой байдлаар өгөөгүй, нэг талын хүсэл сонирхолд автан гэрээ байгуулсны улмаас зохистой орон байраар хангагдах эрх зөрчигдсөн гэх гомдол ирүүлсэн. 

Гомдлын мөрөөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, “Мөнх Ариун Булаг” ХХК, “Ирээдүйн 100 айл” төрийн бус байгууллага болон бусад холбогдох этгээдээс тайлбар, мэдээлэл авч, талуудын байр суурийг сонсох, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зарчмаар ажиллаж дүгнэлт гаргах юм. Шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үр дүнд үндэслэн дахин төлөвлөлтийн явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээ авч ажиллах юм.  

Уулзалтад, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон “Ирээдүйн 100 айл” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.