Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй “Ахмад настны эрх, хамгаалал” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Судалгааны зорилго:
Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг судлах, цаашид ахмад настны эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулахад чиглэнэ.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Мэдээлэл цуглуулах судалгааны баг:
- Хууль зүйн ухааны буюу сэтгэл судлал, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй байх;
- Ахмад настны эрхийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж, үр дүнтэй ажилласан байх;
- Судалгааны багт тоон болон чанарын судалгааг гүйцэтгэж байсан мэргэжлийн эрдэмтэн судлаач, хуульч, энэ чиглэлээр ажилласан туршлагатай, онол, практик хосолсон 5-аас доошгүй гишүүнтэй баг бүрдүүлсэн байх;
- Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг гүйцэтгэх хүний нөөц, чадавхитай байх;
- Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх;
- Харилцааны өндөр ур чадвартай байх;
- Ахмад настны эрхийн чиглэлээр бүтээл гаргасан, бодлого боловсруулсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бол давуу тал болно.
Төсөв: 15,000,000 төгрөг
Гүйцэтгэх хугацаа: 60 өдөр
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2022 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 17.30 цагаас өмнө z.unurjargal@nhrcm.gov.mn n.zoljargal@nhrcm.gov.mn и-мэйлээр явуулна уу.
Мэдүүлэг ирүүлэх материал:
- Байгууллагын хүсэлт;
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
- Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээлэл;
- Судалгааны хөтөлбөр, арга зүй, аргачлал төлөвлөгөө;
- Судалгааны төсөл боловсруулж, санхүүгийн санал бүхий судалгааны төсөвт багтаасан тооцоолол.
Холбоо барих утас: 51-262902