Гомдол
“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хэрэгжилтийн анхан шатны үнэлгээ хийх зөвлөх баг сонгон шалгаруулна

“Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хэрэгжилтийн анхан шатны үнэлгээ хийх зөвлөх баг сонгон шалгаруулна

2022.05.11 330
Сонсох

Европын Холбооны санхүүжилттэй “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 2020-2022 онд Архангай аймгийн Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан, Өвөрхангай аймгийн Богд, Хужирт, Хархорин, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Галшар, Батноров, Өмнөдэлгэр сумдад хэрэгжүүлж байна.

Тус төслийн үйл ажиллагаанд анхан шатны үнэлгээ хийх Зөвлөх багийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна. Ажлын дэлгэрэнгүй даалгаврыг энэхүү холбоосоор авна уу.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар

Зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага:

  • Зөвлөх үйлчилгээний баг нь 3-аас доошгүй жил судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажил хийсэн туршлагатай байна. Ялангуяа, эрх зүй, хөдөө аж ахуй, хүний эрх, жендэр, түүнтэй ижил төрлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байсан бол давуу тал болно.
  • Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн суурь судалгаа, дунд шатны болон төслийн эцсийн үнэлгээ хийж туршлагатай бол давуу тал болно.
  • Зөвлөх үйлчилгээний баг нь англи хэлний бичгийн өндөр чадвартай байна. Төслийн баримт бичигтэй танилцах, үнэлгээний тайланг англи хэлээр боловсруулж өгөх чадамжтай байна.

Бүрдүүлэх материал:

Дээрх шаардлагыг хангасан Зөвлөх үйлчилгээний баг нь доор дурдсан материалыг багтаасан ажлын саналыг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17.30 цагаас өмнө s.bold@nhrcm.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Үүнд:

  • Ажлыг хийж гүйцэтгэх сонирхол илэрхийлсэн албан бичиг, хүсэлт
  • Ажлын санал (үнэлгээний хүрээнд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон бэлтгэл ажлын тайлан, эцсийн тайланг танилцуулах журам, ажлын календарьчилсан төлөвлөгөө, үнэлгээг гүйцэтгэх арга зүй, үнэлгээнд хэрэглэгдэх тоон болон чанарын аргууд зэргийг тусгах);
  • Зөвлөх үйлчилгээний багийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг товч намтрын хамт хавсаргана.
  • Ажлын гүйцэтгэлийн үнийн санал, төсвийн задаргаа
  • Бусад

Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн тохиолдолд саналыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн сонгогдсон зөвлөх үйлчилгээний багтай холбогдох болохыг анхаарна уу.