Гомдол
ХЭҮК-оос соёл, урлагийн байгууллагын уран бүтээлчидтэй уулзалт хийх тул хүрэлцэн ирэхийг урьж байна

ХЭҮК-оос соёл, урлагийн байгууллагын уран бүтээлчидтэй уулзалт хийх тул хүрэлцэн ирэхийг урьж байна

2022.05.18 391
Сонсох

Хүний эрхийн мэдлэг, хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчидтай хамтран ажиллах нь Хүний эрхийн Үндэсний Комиссын стратегийн түншлэл юм.

Энэ хүрээнд байгууллага, уран бүтээлчидтэй цуврал уулзалтуудыг явуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцахаар боллоо.

Цуврал уулзалтын эхлэл болгож 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр буюу ирэх Баасан гарагт гэрэл зурагчид, графити буюу гадаад талбайн зураачид, бүх төрлийн цахим контент бүтээгчид, хип хоп дууны уран бүтээлчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалтад оролцох сонирхолтой байгууллага, уран бүтээлчид 51262902 дугаарын утсаар ХЭҮК-ын референт Б.Энхбаяртай (b.enkhbayar@nhrcm.gov.mn) холбогдож, сонирхлоо илэрхийлнэ үү.