Гомдол
“Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт цахим уулзалтад урьж байна

“Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт цахим уулзалтад урьж байна

2021.03.18 385
Сонсох

Нээлттэй Нийгэм Форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит цахим уулзалт 2021 оны 3 дугаар сарын 18-нд “ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд болох тул бүртгүүлэн https://bit.ly/38Ho6tq оролцохыг урьж байна.

Уулзалтын зочноор УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга Ч.Жаргалбаатар, Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г. Оюунболд оролцоно.