Гомдол
“Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

“Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2022.05.24 480
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • Судалгааны ажил гүйцэтгэгч нь 3-аас доошгүй гишүүнтэй хуулийн этгээд байх;
  • Багийн ахлагч нь эрх зүйн магистр буюу түүнээс дээш зэрэгтэй, нийтийн эрх зүй, захиргааны эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Багийн гишүүд нь хүний эрх, нийтийн эрх зүй, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, социологи, статистик болон хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байх;
  • Багийн гишүүд мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Судалгаа, дүн шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх (ижил төрлийн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээний ажил гүйцэтгэж байсан нь давуу тал болно);
  • Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн талаар суурь ойлголттой байх;
  • Баримт бичгийн дүн шинжилгээ хийх ур чадвартай байх;
  • Судалгаа, шинжилгээний материалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийх чадвартай байх;
  • Мэдээ, мэдээлэл боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний программыг ашиглах, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх.

Төсөв: 15.000.000 төгрөг

Гүйцэтгэх хугацаа: 90 өдөр

Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 17.30 цагаас өмнө ch.ariunaa@nhrcm.gov.mn и-мэйлээр явуулна уу.

Мэдүүлэг ирүүлэх материал:

  • Байгууллагын хүсэлт;
  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
  • Байгууллагын болон зөвлөх багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл;
  • Судалгааг гүйцэтгэх ажлын календарчилсан хуваарь, ашиглах судалгааны арга зүйн төлөвлөгөө;
  • Судалгааны санхүүгийн задаргаа.

Холбоо барих утас: 51-262902