Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга, ноён Бенуа Майэр-Биш 2021 оны 02 дугаар сарын 04-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочиллоо.

ШХУ-аас Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны туслалцааг хэрэгжүүлэгч Швейцарын Холбооны Гадаад хэргийн яамны харъяа тус агентлаг нь 2004 онд Улаанбаатар хотноо хамтын ажиллагааны газраа нээсэн. Хүний эрхийн Үндэснийн Комисстой 2012 оноос эхлэн уул уурхай дахь хүний эрхийн асуудлаар судалгаа хийх, бичил уурхайчдыг хүний эрхийн сургалтад хамруулж чадавхжуулах, сургагч багш бэлтгэх, бичил уурхай дахь хяналт шалгалт зохион байгуулах, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай юм. Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааны талаар мэдээлэл хуваалцаж, хүний эрхийн боловсролыг олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад ХЭҮК-ыг төлөөлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Б.Энхболд нар оролцлоо.
2021-02-05