Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагчдад 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Сүнжид "Төрийн албан хаагчдын ёс зүй ба Хүний эрх" сэдвээр сургалт явууллаа. Цахим сургалтад газрын албаны 100 гаруй ажилтан, албан хаагч оролцож, хүний эрхийн мэдлэг, ойлголт авав. Сургалтыг байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2020 оноос эхлэн төлөвлөн зохион байгуулж байна.


2021-02-04