Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Эрхэмсэг Тапан Мишра Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст талархал мэндчилгээг ирүүллээ. Уг мэндчилгээнд Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд хүний эрхийн хөгжил дэвшилд ахиц гарсан, үүнд ХЭҮК манлайлан ажиллаж ирснийг онцолжээ.

Баярын мэндчилгээ
2021 оны 2 сарын 2 .
Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд гишүүн Жаргалсайханы Хунан,
Гишүүн Батзэвэгийн Энхболд,
Гишүүн Хүрэлбаатарын Мөнхзул,
Гишүүн Ганбатын Нарантуяа,
Гишүүн Дугарын Сүнжид нарт,
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 20 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүрийн тэгш эрх ба нэр төрийг хүлээн зөвшөөрдөг байхын төлөө Дэлхийн 2-р дайны дараагаар үүсэн бий болсон, хүний эрх, үндсэн суурь эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих хүсэл эрмэлзэлд тулгуурлан үүсгэн байгуулагдсан Хүний эрхийн Үндэсний Комисст чин сэтгэлийн баярын мэндийг энэхүү онцгой өдөр хүргэхийг хүсч байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс нь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулж, үндсэн суурь эрх чөлөөг хангах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргасныг бид гэрчлэн харж байсан билээ. Ийнхүү бид Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс маш сайн манлайлан ажиллаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Үндэсний түвшинд хийгдсэн олон асуулга лавлагаа, мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд шударга бус үйл ажиллагаа болон хууль бус ажиллагааны улмаас зовж шаналж байсан олон Монголчуудын эрхийг хамгаалж ирсэн бөгөөд хүний эрхийн яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалтууд нь нийгэм дэх гадуурхагдсан бүлгүүдийн дуу хоолойг сонсох, тэдэнтэй харилцах нэгдмэл арга хэлбэр болж чаджээ.
Парисын зарчим болон хүний эрхийг хамгаалагч нийгэмлэгтэй нийцсэн аливаа хараат бус бие даасан, олон ургальч Хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд, Тусгай журам болон Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын ээлжит дүгнэлт зэргийг хамруулсан НҮБ-ын Хүний эрхийг хэрэгжүүлэх механизмд идэвхитэй оролцож; хүйсийн эрх тэгш байдал болон хүртээмжтэй мэдээлэлтэй байх эрхийн талаар хүлээсэн нэмэлт эрх, үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж; эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулахад оролцож ажилласан зэрэг нь үлгэр жишээ болохуйц ажлууд юм. 2 Өнөөгийн орчин нөхцөл нь хорин жилийн өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад эрс ялгаатай байгаа ч, Парисын зарчмуудад заасан байдаг НҮБ-ын зарчмууд нь Монгол Улсад өндөр үнэ цэнэтэй, ач холбогдолтой хэвээр байсаар байгааг би энд дахин давтан хэлье.
Тиймээс Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ТХЗ-ыг газар дээр нь бодитоор хэрэгжүүлэхэд нь туслахад хүний эрхийг үндсэн суурь болгох зорилготой Меридагийн тунхаглалтай нийцүүлэн ТХЗ-уудыг хэрэгжүүлэхийг хамтран хөхиүлэн дэмжих болно. Хүний эрхийн Үндэсний Комисстой түншлэх замаар, Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглал, Марракешийн тунхаглалд үндэслэн хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах нөхцлийг хангах нь бидний хүсэл эрмэлзэл юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг дэмжих, хамгаалах чиглэлийн үндэсний байгууллагуудын статустай холбоотой Парисын зарчимд нийцүүлэн, үндэсний хараат бус хяналтын механизмыг боловсруулах шаардлагатай гэж бид үзэж байна.
Монгол дахь НҮБ нь өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд гүйцэтгэх үүрэг болон бүрэн эрх, үүргээ үр дүнтэй гүйцэтгэх нөхцлийг хангахад чиглэсэн өнөөгийн тогтолцооны механизмыг боловсронгуй болгохын тулд, Хүний эрхийн Үндэсний Комиссыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. Хорин жилийн хугацаанд үнэ цэнэтэй олон ажлыг амжилттайгаар гүйцэтгэж ирсэн Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисст дахин халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.
2021-02-03