Гомдол
Эмч, эмнэлгийн ажилтанд хүний эрхийн боловсрол олгох сургалт эхэллээ

Эмч, эмнэлгийн ажилтанд хүний эрхийн боловсрол олгох сургалт эхэллээ

2022.09.12 333
Сонсох

ХЭҮК-оос Улаанбаатар хотын 9 дүүргийн 770 гаруй эрүүл мэндийн салбарын эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулах “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургалт өнөөдрөөс эхэлж байна.

м.jpg

Уг сургалтыг ХЭҮК нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаагаараа онцлоготой юм.
Сургалт нь эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.

ё.jpg

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах эрх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэх, эрхээ шаардах чадавхыг олгож буйд сургалтын ач холбогдол оршино.