Гомдол
“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн сэтгүүлчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

“Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн сэтгүүлчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

2022.09.06 326
Сонсох

ХЭҮК-ын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб нь мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой сургалтыг хоёр сард нэг удаа ордог уламжлалтай билээ. Энэ хүрээнд “Сэтгүүлч нь хүний эрхийн хамгаалагч” сургалт, уулзалтыг 2022 оны 09 дүгээр сарын 24-нд зохион байгууллаа.

Сургалт, уулзалтад ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул - “Ажлын байрны дарамт”,

ХЭҮК-ын гишүүн С.Дондов - “Сэтгүүлч нь хүний эрх хамгаалагч”,

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн- “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”,

Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, “Глоб Интернэшнл” төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн-“Гүтгэлэг” сэдвээр сэтгүүлчдэд хичээл заалаа.

Сургалтад “Зууны мэдээ” сонин, “Өдрийн сонин”, “ММ агентлаг”, “Tsahiur.mn”, “Өрөг.мн”, “Time.mn”, “ISEE.mn”, “Newspress.mn”, “Өнөөдөр.мн”, “Ergelt.mn”, Мpress”, “TAC.mn”, “ZUGII.mn”, “See.mn”, “Bolod.mn”, “Key.mn” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 18 сэтгүүлч хамрагдав.

IMG_3586.JPG

IMG_3597.JPG

IMG_3603.JPG

IMG_3613.JPG

IMG_3646.JPG

IMG_3644.JPG

IMG_3638.JPG

IMG_3592.JPG

IMG_3619.JPG

IMG_3627.JPG