Гомдол
Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД зохион байгуулж байна

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД зохион байгуулж байна

2022.10.04 373
Сонсох

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ” сургалтын гарын авлагыг боловсруулж, сургалтын хөтөлбөрийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөр магадлан итгэмжлүүлснээр сургалтад хамрагсдад 1 багц цаг олгож байна.

302673485_1153688188561155_6108147989656176919_n.jpg

Үүний дагуу Комиссоос “Хүний эрхэд суурилсан хандлага ба төрийн үйлчилгээ”, “Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх”, “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх” зэрэг сэдвээр сургалтыг аймаг, нийслэлд зохион байгуулж, нийт 3462 эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулаад байна.

302284948_1989472574578945_2374285038740489960_n.jpg

Сургалтад оролцогчид цаг үеэ олсон, ач холбогдолтой, үр дүнтэй сургалтыг зохион байгуулж буйг дурдаад цаашид эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг хүний эрхийн сургалтад тогтмол, илүү өргөн хүрээнд хамруулахыг онцоллоо.