ХЭҮК-ын гишүүн, Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт дараах байгууллагуудад ажиллаж хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа. Үүнд:

-Дархан-Уул аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороонд хяналт шалгалтзохион байгуулж, хорооны гишүүдтэй санал солилцож, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл солилцов.
-Ерөнхий боловсролын сургууль болон Дархан- Өргөө коллежийн дотуур байранд амьдарч буй сурагч, ажилчид, нийгмийн ажилтан, багш нартай уулзаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

-"Нарны хүүхдүүд," "СООС" хотхоны асрамжийн газарт амьдарч буй хүүхдүүдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар нь дээр нь хянаж, шалгалаа.

-Мөн Дархан-Уул аймаг дахь Төрийн захиргааны байгууллагуудад Ахмадын сан байгуулсан эсэхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байдалд аймгийн 11 төрийн байгууллагуудын нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа.




