Гомдол
Зөвлөх үйлчилгээний зар

Зөвлөх үйлчилгээний зар

2022.10.26 386
Сонсох

“Эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх сэтгэцийн тулгамдсан асуудалтай болон сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах төрийн албан хаагч, хуулийн этгээд, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага, эмнэлгийн мэргэжилтний үүрэг, гүйцэтгэх үйл ажиллагаанд хийх мониторинг” сэдэвт Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд зориулсан гарын авлага боловсруулах хүрээнд хамтран ажиллах судлаач, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажлын хэсэг материал ирүүлсэн судлаач, байгууллагуудын гүйцэтгэх ажлын агуулгатай танилцаж, шалгаруулалтын үр дүнг үндэслэн шалгарсан судлаач, байгууллагатай гэрээ байгуулна.

Зөвлөх үйлчилгээнд оролцох хүсэлт, холбогдох материалыг 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 17 цагаас өмнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 11 дүгээр байрны 109 тоот болон nmpt@nhrcm.gov.mn хаягаар ирүүлэх боломжтой.\

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-327136 дугаарт холбогдон авах боломжтой.