Гомдол
Гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаа нь шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурласан байх нь хүний эрхийг хамгаалах үндсэн баталгаа гэдгийг онцоллоо

Гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаа нь шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурласан байх нь хүний эрхийг хамгаалах үндсэн баталгаа гэдгийг онцоллоо

2022.10.28 538
Сонсох

Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтран өнөөдөр (2022.10.28) "Хүний эрх ба Шинжлэн магадлах ухаан" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

313275556_5603498879743917_695835099528551442_n.jpg

Эрдэм шинжилгээний хурлын эхэнд

-Азийн Шинжлэн магадлахуйн холбооны ерөнхийлөгч Angeline Yap,

-Шүүхийн шинжилгээ, шүүх эмнэлгийн "СЖС" хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор (Ph.D) Joong-Seok Seo,

-ОХУ-ын Хууль Зүйн Яамны Холбооны шүүхийн шинжилгээний төвийн захирал, доктор (Sc.D), профессор Александр Иванович Усов,

-БНСУ-ын Аюулгүй байдал, дотоод хэргийн яамны Шүүхийн шинжилгээний албаны захирал Nam-Kyu Park,

-ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москвагийн их сургуулийн профессор, доктор (Sc.D), профессор Надежда Павловна Майлис нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Уг эрдэм шинжилгээний хуралд ХЭҮК-ын гишүүн, доктор Б.Энхболд цахимаар оролцсон бөгөөд гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаа нь шинжлэх ухааны ололт, техник технологид тулгуурласан байх нь хүний эрхийг хамгаалах, хилсээр хүнийг шийтгэхээс урьдчилан сэргийлэх үндсэн баталгаа гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

313329379_5603498986410573_9194776665204009901_n.jpg

Энэхүү хуралд Монгол Улс, ОХУ, БНЭУ, АНУ, БНСУ, БНСВАУ, Малайз зэрэг улсын их, дээд сургууль, шүүх шинжилгээний практик байгууллагын эрдэмтэн судлаач, шинжээч нараас нийт 50 орчим илтгэл ирүүлснээс Монголын 3, гадаад улсын 7 судлаачийн илтгэлийг сонгон хэлэлцүүллээ.

313367229_5603498426410629_1741911266696619261_n.jpg

Монгол, англи, орос хэлээр зохион байгуулсан энэхүү цахим хуралд гадаад, дотоодын 300 гаруй эрдэмтэн, судлаач, шинжээч, мэргэжилтэн оролцсон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн, ирүүлсэн илтгэлд туссан болон оролцогчдоос гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн зөвлөмж боловсруулж, хуралд ирүүлсэн 50 гаруй илтгэлээр эмхтгэл гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөсөн байна.