Гомдол
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороотой ХЭҮК санал солилцлоо

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороотой ХЭҮК санал солилцлоо

2022.11.15 308
Сонсох

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар,УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Ундрам нар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяаг хүлээн авч уулзлаа.

314901141_459241143022685_5795887437893805932_n.jpg

Уулзалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт болон ХЭҮК-т шинээр байгуулагдсан хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай нэгжийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл хийсэн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

314932537_459241099689356_78813937079777111_n.jpg

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комисс хуульд заасан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бусад байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй байлгахад одоогийн байгаа боломжоо ашиглах, олон нийтэд хуулийг сурталчлах тал дээр анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүн, инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хэлж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад ХЭҮК-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Үнэнтөгс, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Б.Болор нар хамт оролцлоо.

314955580_459241096356023_1088272570892417005_n.jpg

315005440_459241116356021_6941103477489122769_n.jpg