Complaint
CEREMONIAL MEASURES FOR RAISING THE NATIONAL FLAG AND SINGING THE NATIONAL ANTHEM ARE ORGANIZED

CEREMONIAL MEASURES FOR RAISING THE NATIONAL FLAG AND SINGING THE NATIONAL ANTHEM ARE ORGANIZED

2026.10.20 319
Listen
“Монгол Улсын Төрийн дууллын өдөр”-ийг тохиолдуулан 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11:40 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд улс орон даяар Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандуулах хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.
Арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн, аймгийн удирдлага, төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын Төрийн далбаагаа хүндэтгэн дээдэлж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэн, эх орон, тусгаар тогтнол, үндэсний төрт ёсны бэлгэ тэмдгийн үнэ цэн, утга учрыг эрхэмлэн дээдэллээ.
Энэхүү арга хэмжээ нь төрийн бэлгэ тэмдгээ хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзэл, иргэний ухамсар, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.